Яо Мин Монголд ирнэ


Хятадын нэрт сагсчин Яо Мин ирэх наймдугаар сард Монголд ирэхээр болжээ. Монголын Залуучуудын Холбооноос ирэх наймдугаар  сард зохион байгуулах уулзалтад оролцохоор ирэх 100 шилдэг залуусын дунд Хятадын нэрт сагсан бөмбөгчин Яо Мин багтсаныг БНХАУ-ын талаас албан ёсоор мэдэгдсэн юи. Яо Мин NBA-гийн "Хьюстон Рокетс" багт хүчин зүтгэж, есөн жил тоглохдоо 9217 оноо цуглуулж, 4494 удаа самбараас бөмбөг авч, 920 блок шот гүйцэтгэсэн юм. Мөн тэрбээр "Бүх оддын тоглолт"-д найман удаа (2003-2009, 2011 он) оролцсон Азийн шилдэг сагсан бөмбөгч билээ.

Э.Төгс
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)