“Майами хит” ялалт байгуулав


    АНУ-ын сагсан бөмбөгийн NBA-ийн 2013-2014 оны улирлын дорнод бүсийн аваргын төлөөх дөрөв дэх тоглолт болж, “Майами Хит” ялалт байгууллаа. Цувралын дөрөв дэх тоглолтод “Майами Хит”, “Индиана Пейсерс” багийг 102:90- ээр хожив. Тоглолтод Лэброн Жэймс 32 оноо, 10 самбар, таван дамжуулалтаар багаа хошуучилсан бол Крис Бош 25 оноо авчээ. “Индиана Пэйсерс” багийг Пол Жорж 23 оноо, долоон самбар, Дэвид Вест 20 оноо, 12 самбар, дөрвөн дамжуулалтаар хошуучилсан байна.

Б.Сийлэн
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)