“Сан Антонио” аварга боллоо


NBA-гийн 2013-2014 оны улирлын аварга багаар “Сан Антонио Спэрс” тодорлоо. Өчигдөр болсон аваргын төлөөх цувралын тав дахь тоглолтод “Сан Антонио Спэрс” 104:87 -гоор “Хаан”-аар удирдуулсан “Майами Хит”-ийг буулган авчээ. Ийнхүү тэд “Майами Хит”-ийн хоёр жил дараалсан аваргын буухиаг зогсоосон байна. Харин энэ жил аварга болсон Тим Данкен алдарт дасгалжуулагч Г.Попович нар 15 жилийн хугацаанд тав дахь түрүүгээ хүртэв. Энэ тоглолтод талбайн эздээс Кавай Леонард 22 оноо, 10 удаа самбараас бөмбөг авч дабль хийсэн бол Тони Паркер 16, Тим Данкен 14, Ману Жинобили 19 оноо авсан байна. Харин “Майами Хит” багаас ЛеБрон Жэймс 31, Дуэйн Уэйд 11, Крис Бош 13 оноо авсан ч багаа хожилд хүргэж чадсангүй. “Сан Антонио Спэрс” энэ улиралд аварга болсноор Тим Данкен, Ману Жинобили, Тони Паркер нар NBA-гийн түүхэн дэх хамгийн агуу “Их гурвал” хэмээх алдрыг хүртжээ. Тэд NBA-гийн финальд нийтдээ 118 хожил байгуулж, дээд амжилтын эзэн болсон байна. “Сан Антонио Спэрс” 1999, 2003, 2005, 2007 онд NBA-гийн аварга болж байсан билээ. 2014 оны NBA-гийн финалийн “Үнэ цэнэтэй тоглогч”-оор /MVP/ “Сан Антонио Спэрс” багийн довтлогч Кавай Леонард тодорчээ. Тэрээр энэ жил 22 нас хүрч байгаа юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)