Леброн Жеймс гэрээнээсээ татгалзаж магадгүй


Майами Хит багийн тоглогч Леброн Жеймс сүүлийн жилийн гэрээнээс татгалзаж магадгүй бололтой. Тэрбээр ирэх жилийн гэрээнээс татгалзвал их гурвал салж Дуэйн Уэйд, Крис Бош мөн адил чөлөөт тоглогч болно.

 Жеймс дөрвөн удаа NBA-гийн “Үнэ цэнэтэй тоглогч” болсон бөгөөд 16.6 сая ам.долларын цалинг сүүлийн жилд авах байсан. Энэ багтайгаа шинэ гэрээг үзэглэвэл таван жилийн хугацаатай 114 сая ам.долларын цалин авна. Харин бусад багуудтай дөрвөн жилийн 94 сая ам.долларын гэрээ хийх эрхтэй юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)