“Лос Анжелес клипэрс” баг С.Хавасыг 23 сая доллараар авчээ

“NBA зуны солилцоо наймааны цонх”-ыг энэ сарын 1-ний өдөр нээлээ. Солилцоо наймаагаар чөлөөт агент болсон тоглогчдоос Л.Жеймс, Д.Уэйд, К.Энтони, П.Газоль нар олны анхаарлыг татаж байв. Тэднээс гадна “Орландо Мэжик” баг чөлөөт тоглогч Чанниг Фрайтай 32 сая ам.долларын гэрээ хийлээ. “Майами хит” багаас чөлөөт агент болсон Крисс Бошд хугацаа бүхий “Хьюстен Рокетс” багийн удирдлага дөрвөн жилийн хугацаанд 96 сая ам.долларын гэрээ байгуулан ажиллахыг санал болгожээ. Эх сурвалжуудын мэдээлснээр чөлөөт тоглогч Кармело Энтони “Нью Йорк Никс” багаас санал болгосон 129 сая ам.доллрын гэрээг зөвшөөрөх магадлал өндөр байгаа аж. Түүнд дөрвөн жилийн хугацаанд 97 сая ам.долларын гэрээтэй ажиллахыг “Лос Анжелес Лэйкэрс” баг санал болгоход бэлэн гэдгээ мэдэгдсэн юм. Мөн чөлөөт тоглогч Спэнсэр Хавас “Лос Анжелес Клиппэрс” багтай дөрвөн жилийн 23 сая ам.долларын гэрээ байгуулахаар тохиролцжээ. Тус багийн ерөнхий дасгалжуулагч болон сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг Док Риверс холын зайн шидэлттэй тоглогч болох Спенсер Хавесыг багтаа авахыг аль хэдийнэ төлөвлөжээ. Өнгөрсөн улирлын дундуур солилцооны “цонх” хаахаас өмнө түүнийг багтаа авчрах оролдлого хийсэн ч бүтээгүй. ESPN-ий мэдээлснээр холбон тоглогч Жордаг Фармарыг сэлгээний холбон тоглогчоороо тоглуулах сонирхолтой аж. Фармар өнгөрсөн улиралд 10.1 оноо, 4.9 оновчтой дамжуулалтыг Лэйкэрсийн бүрэлдэрхүүнд дунджилсан юм. Харин Лэйкэрс багийн ерөнхий менежер Мич Капчак холбон тоглогч Стив Блэйктэй аль хэдийнэ холбогдоод байна. Блэйк өмнө нь “Лэйкэрс”-т тоглож байсан ч улирал дундын солилцоогоор “Голден Стэйт”-ийг зорьсон бол “Лэйкэрс”-т дахин ирэх магадлалтай болжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (203.91.112.115)

    2014-07-10

    lakers zurag tavchihaad clipres genee