Кевин Дюрант дэлхийн аваргыг өнжинө

АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, “Оклахома Сити” багийн Кевин Дюрант Испани улсад болох дэлхийн аваргын тэмцээнийг өнжих болсноо албан ёсоор мэдээллээ. Тэрбээр бэлтгэлийн улмаас дэлхийн аваргыг зориж чадахгүй болсон байна. Энэ жил 25 настай Америкийн шилдэг сагсан бөмбөгчдийн нэг Дюрант 2013 болон 2014 оны NBA-ын үнэтэй тоглогчоор шалгарчээ. “Оклахома Сити” багт 2008 оноос хүчин зүтгэсэн тэрбээр шигшээ багийнхаа гол найдвар нь байв. Энэ жилийн дэлхийн аваогын тэмцээнд “Мөрөөдлийн баг”-ийн гол өрсөлдөгч нь Доминиканын БНУ ба Туркийн шигшээ багууд байх бололтой.

Х.Эрдэнэ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)