Сагсан бөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найман баг тодров

 Испанийн Мадрид, Барселон хотод болж буй сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорлоо. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон шөвгийн 16 тоглолтоос Испани, Франц, Серби, Бразиль, АНУ, Словени, болон Латви, Турк улсын шигшээ баг өрсөлдөгчөө хожиж, шөвгийн наймд шалгарсан байна. Шөвгийн наймд Испани-Франц, Серби-Бразиль, АНУ- Словени, Литва-Турк улсын шигшээ багууд оноолт таарлаа. Хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөөх тоглолтууд энэ сарын 9, 10-нд Мадрид, Барселон хотод болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)