Эмэгтэйчүүдийн шигшээ баг хэсгээсээ нэгээр гарах боломжтой боллоо

Эмэгтэйчүүдийн баг хэсгийн 3 дахь тоглолтоо FIBA ранкаар 49-д бичигддэг, Азийн №9 Казахстаны багтай тоглож үндсэн цагт 79:53 харьцаагаар буулгаж авч хэсгээсээ 1-р байраар шалгарах боломжтой боллоо. Тоглолтонд Д.Ганзул шилдэг тоглолт үзүүлж  34 оноогоор бүх тоглогчдыг тэргүүллээ.

Манай эмэгтэйчүүд дараагийн тоглолтонд Непалийн багтай тоглоно. Непалийн баг Казахстаны багтай тоглохдоо 106:35 харьцаагаар хожигдсон тул манай баг Непалийг хожих бүрэн боломжтой. Харин хэсгээс гарсны дараа тэмцээнийг зохион байгуулагч орон БНСУ-ын багтай таарч тоглоно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)