Эмэгтэй сагсчид өнөөдөр талбай эзэдтэй тоглоно

БНСУ-ын Инчён хотод ес дэх өдрөө үргэлжилж буй Азийн зуны спортын XVII наадмын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шөвгийн наймын тоглолт өнөөдөр эхэлнэ. Шөвгийн наймд манай эмэгтэй баг тамирчид эзэн орны бүсгүйчүүдтэй өрсөлдөх бол БНХАУ-Казахстан, Тайвань-Тайланд, Япон-Энэтхэгийн шигшээ багууд учраа таарсан.

 

Монгол Улсын эмэгтэй баг анх удаа Азийн наадамд оролцохдоо шөвгийн наймд шалгарч түүхэн амжилтыг үзүүлээд байна. Манай бүсгүйчүүдийн талбайн эзэдтэй хийх тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 16.30-д эхэлнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)