Манай сагсчид өнөөөдр Тайванийн багтай тоглоно

Тайваний Тайпей хотноо тав дахь удаагийн сагсан бөмбөгийн оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Тус тэмцээний сугалаа өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Манай залуучуудын шигшээ баг тэмцээнийг зохион байгуулагч Тайвань, Хятад Макаогийн шигшээ багуудтай нэг хэсэгт ороод байгаа.

 

Манай сагсчид өчигдөр эхний тоглолтоо  Хятадын багтай хийж, 64:52 гэсэн онооны харьцаагаар ялагдал хүлээсэн юм. Тэгвэл өнөөдөр манай сагсчид зохион байгуулагч Тайваний багтай 16:00 цагаас хэсгийн хоёр дахь тоглолтоо хийхээр болсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)