Сагсчид V байрт шалгарлаа

Хятадын Тайваний Тайпей хотноо сагсан бөмбөгийн оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Монголын шигшээ баг тавдугаар байрын төлөө Макаогийн багтай тоглож, 97:52-оор буулгаж авлаа. Ингэснээр манай улсын залуучуудын шигшээ баг шагналт тавдугаар байрт шалгарч байгаа юм. Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатанд манай сагсчид Хятадын багт хожигдсон ч Тайвань, Макаог буулгаж авсан. Гэвч хагас шигшээд шалгарч чадалгүй хасагдаж байна.

 

Б.НОМУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)