Үндэсний Супер лигийн 2-р тойрог эхэллээ

2-р тойргийн эхний тулаан 1-р тойргийн сүүлийн 2 тоглолтондоо ялалт байгуулаад байгаа Хан Талстын Ирвэсүүд, Дундговь Харцага багийг нэмэлт цаг буулган авч 3 дахь хожлоо байгуулсан Гэгээн Хангай Лидер багуудын хооронд боллоо. Ирвэсүүдээс энэ өдөр Terrence Joyner эзгүй байсан ч түүнийг орлон гараанд гарсан Э.Дорж-Арилд 27 оноо 6 самбараар багаас тэргүүлж улмаар багаа 3 дахь дараалсан хожилд 112-96-аар хөтөлсөн. Түүнд төвийн тоглогч Teeng Akol 25 оноо 24 багийн ахлагч Э.Цэвэлдорж 20 оноо 10 самбар тус тус тусалсанаас гадна 5 тоглогч нь 10-аас дээш оноог энэ өдөр Лидерүүдийн эсрэг авсан байна. Харин Гэгээн Хангай Лидерээс Jonathan Blake 34 оноо 9 самбар Э.Дөлгөөн 20 оноо 12 самбар авсан тэд багаараа 36 хувьтай довтолж 3 шугамын араас 37 шидэж ердөө 11-ыг нь байндаа тусгасан байна. Ингэснээр Хан Талстын Ирвэсүүд хүснэгтэнд Эрдэнэдрийлинг Ригс, Танан Гарьд багуудтай адил 6 хожил 5 хожигдолтой бичигдэж эхэлсэн бол Гэгээн Хангай Лидер 3 хожил 8 хожигдолтой хүснэгтийн сүүлийг мушгих боллоо.

 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Эх сурвалж: Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)