Т.Санчир Филиппиний лигт тоглоно

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Т.Санчир Филиппиний “Barangay Ginebra San Miguel Kings” багт ирэх сараас эхлэн тоглохоор болжээ. Филиппиний сагсан бөмбөгийн холбоо үүсгэн байгуулагдсан хугацаагаараа NBA-ийн дараа ордог бөгөөд зохион байгуулалт, багуудын чансаа, тамирчдын өрсөлдөөн, мэдээ мэдээлэл, шууд дамжуулалт, шилжилт хөдөлгөөн, бизнес зэрэг талаараа Азидаа төдийгүй дэлхийд дээгүүр ордог мэргэжлийн лиг аж. Өмнө нь манай улсаас Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамц АНУ-ын“Har-lem Globetrotters” шоу үзүүлбэрийн багт тоглож байв. Т.Санчирын хувьд мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт тоглож байгаа анхны тамирчин юм.

 

Л.АРИУНЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • amjilt (150.129.140.150)

    2015-04-05

    Энэхүү http://referralvibe.com/?reff=20486 линкийг хуулж ороод бүртгүүлээрэй сонирхолтой шүү

  • Баяраа (150.129.140.132)

    2015-04-04

    Амжилт Амжилт амжилт