Т.Санчир “Жинебра Барангая”-тай хийсэн гэрээгээ цуцалжээ

 

Филиппин улсын сагсан бөмбөгийн мэргэжлийн лигт тоглохоор явсан Т.Санчир “Жинебра Барангая” багтай хийсэн гэрээгээ албан ёсоор цуцлахаар болжээ. Тэрбээр энэ тухайгаа “Ямартай ч чадах бүхнээ хийлээ. Надад боломж олгохыг дасгалжуулагч анхнаасаа хүсээгүй. Эвтэйхэн байдлаар ярилцаад өнөөдөр шийдлээ. Хэлний тал дээр нэг ч асуудал гарсангүй. Учир нь сагсан бөмбөг нэг л хэлтэй. Дэмжиж ирсэн бүх хүнд баярлалаа. Их туршлага боллоо” хэмээн фэйсбүүктээ бичжээ. Т.Санчир хамгийн сүүлд “Киа Карнавал” багийн эсрэг сэлгээнээс тоглохдоо тааруухан амжилт гаргасан юм. Тэрбээр мөн сүүлийн тоглолтуудад дасгалжуулагчийн тактикт багтаагүй бөгөөд Т.Санчирыг талбайд гаргахыг филиппинчүүд хүртэл дасгалжуулагчаас шаардаж байжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)