М.Нандинцэцэг, М.Гүндэгмаа нар Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Ази тивийн аварга шалгаруулах эмэгтэй боксчдын долоо дахь удаагийн тэмцээн БНХАУ-ын Улаанцав хотод энэ сарын 7-13-ны өдрүүдэд болов.

Тэмцээнд 27 орны 156 боксчин 10 жинд өрсөлдсөнөөс манай найман тамирчин оролцсоноос 51 кг-д тулалдсан ОУХМ М.Нандинцэцэг, 54 кг-д хүч үзсэн ОУХМ М.Гүндэгмаа нар хүрэл медаль зүүлээ. Манай улсын багийн ахлагч МБХ-ны менежер ОУХМ Ц.Батнасан, Үндэсний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч МУГД, МУАБ Д.Банди, Үндэсний эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Энхтайван, Дасгалжуулагч СМ М.Буянжаргал нараар удирдуулж, ОУХМ Т.Болортуул, ОУХМ М.Нандинцэцэг, ОУХМ М.Гүндэгмаа, ОУХМ О.Сувд-Эрдэнэ, СМ Н.Баянцэцэг, СМ У.Шинэцэцэг, СМ Э.Эрдэнэтуяа нар ААШТ-д өрсөлдсөн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)