Эрэгтэй нэгдүгээр баг мөнгөн медалийн эзэд боллоо

 

        Ази тивийн аварга шалгаруулах “3эсрэг3” оюутны сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 12-18 өдрүүдэд БНХАУ-ын Мүгдэн хотод болж өнгөрлөө. Манай улсын хувьд дөрвөн баг оролцсон. Эрэгтэйчүүдийн 1-р мөнгөн медалийн эзэд болов. 

 

  Харин эрэгтэйчүүдийн II, эмэгтэйчүүдийн I баг IV байрт шалгарсан байна. Эрэгтэйчүүдийн I баг аваргын төлөө БНХАУ-ын багтай тоглож, хожигдсон юм. Мөн эрэгтэй II баг хүрэл медалийн төлөө Ираны багт үндсэн цагт 14:14 гэсэн оноотой тэнцэн нэмэлт цагт 17:15 гэсэн онооны харьцаатай хожигдон Ази тивийн аваргын IV байрт орсон байна. Эмэгтэйчүүдийн I баг мөн хүрэл медалийн төлөө Тайландын багт 16:14 харьцаатай хожигджээ.

 

 

Б.Номин-Эрдэнэ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.26.193.139)

    2015-09-18

    АМЖИЛТ