“Хьюстон Рокетс” нэмэлт цагт ялалт байгууллаа

 

NBA-ийн шинэ улирал энэ сарын 28-нд албан ёсоор нээлтээ хийнэ. Харин энэ өдрүүдэд хяналтын тоглолт үргэлжилж байна. Өнөөдөр долоон тоглолт болоход “Орлэндо Мэжик”-“Майами Хит” 95:92, “Милуоки Бакс”-“Клевлэнд Кавалейрс” 110:101, “Индиана Пэйзерс”-“Детройт Пистонс” 101:97, “Оклахома Сити Тандер”-“Даллас Маверикс” 100:88, “Хьюстон Рокетс”-“Финикс Санс” 135:129, “Сакраменто Кингз”-“Лос Анжелес Лэйкерс” 107:100, “Денвер Нагеттс”-“Голден Стэйт Уорерз” 114:103-аар тус тус хожлоо.

 

Дээрх тоглолтуудаас “Хьюстон Рокетс”-“Финикс Санс” багуудын тулаан үзэгчдийн сонирхлыг татлаа. Финикс хотод болсон уг тоглолтонд зочин багаас Т.Жонс 23 оноо, К.Брувер 21 оноо, Т.Ариза 15 оноо, К.Капела 12 оноо, 10 самбар, Д.Ливингстон 12 оноо тус тус авсан юм. “Пуужингууд”-аас Д.Ховард, Ж.Харден зэрэг шилдэг тоглогчид өнжсөн байна.

 

Харин талбайн эздээс Т.Уоррен 21 оноо, Д.Букер 20 оноо, М.Телетович 19 оноо, 12 самбар, М.Моррис 13 оноо, С.Уэйнс, Э.Гуудин нар 11 оноогоор багтаа тус болсон ч нэмэлт цагт “Финикс Санс” 135:129-өөр ялагдлаа.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)