“Клевлэнд Кавалейрс” тав дараалан хожигдлоо

 

NBA-ийн шинэ улирал эхлэх мөч ойртсоор. 2015-2016 оны улирлын өмнөх хяналтын тоглолт болж байгаа бөгөөд өнөөдөр “Клевлэнд Кавалайерс” талбай дээрээ “Индиана Пэйзерс”-тэй тоглосон юм. Зочин багаас П.Жорж гайхалтай байж, 17 оноо, 8 удаа самбараас бөмбөг авсан. Мөн И.Махинми 16 оноо, 7 самбар, М.Эллис 14 оноо, М.Турнер 11 оноо, Ж.Янг 10 оноо авч, “Индиана” өрсөлдөгчөө 107:85-аар хожлоо.

 

Харин талбайн эздээс Л.Жеймс, К.Ирвинг, К.Лав, И.Шумпарт, М.Деллаведова зэрэг шилдгүүд нь өнжсөн. “Морин цэргүүд”-ээс Т.Мозгов 16 оноо, 6 самбар, Р.Жефферсон 14 оноо, Ж.Смит 10 авсан бол багийн бусад нөхөд нь хангалтгүй байв.

 

Ингэснээр өнгөрсөн улирлын дэд аварга “Клевлэнд Кавалейрс” хяналтын таван тоглолт хийсэн ч тухай бүрд нь ялагдаад байна. Мөн өнөөдөр “Голден Стэйт Уорерз”-“Хьюстон Рокетс” багуудын тоглолт болж байгаа аж.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)