Д.Рөүз дахин нэг улирал өнжиж магадгүй

 

NBA-ийн ирээдүйтэй шилдэг тоглогч хэмээн үнэлэгдэж байсан Д.Рөүз дахин бэртлээ. Тэрээр 2011-2012 оны улирлын зул сарын тоглолтын үеэр “Филадельфи 76”-гийн эсрэг тоглохдоо шагайндаа хүнд гэмтэл авсан. Түүний бэртэл нь хүнд байсан учир бүтэн улирал талбайд гараагүй. Харин 2014 онд эргэн ирсэн ч бэртэл нь бүрэн эдгээгүй байсан.

 

Гэтэл “Чикаго Буллз” багийнхаа хамтаар энэ улирлын бэлтгэлийг хийж байгаад нүүрэндээ гэмтэл авчээ. Д.Рөүзийн нүдний орчмын яс хугарсан учир мэс засал хийлгэх шаардлагатай гэж эмч хэлжээ. NBA-ийн 2015-2016 оны улирал аравдугаар сарын 28-нд эхэлнэ. Гэтэл түүний хэзээ талбай дээр гарах нь тодорхойгүй байгаа аж.

 

Дерик Мартелл Рөүз 1988 оны аравдугаар сарын 4-нд Иллинойс мужийн Чикаго хотод төрсөн. “Мемфис”-ийн их сургуульд суралцаж байгаад 2008 оны драфтын нэгдүгээр бүсийн эхний сонголтоор “Чикаго Буллз” багт элсэн оржээ. Энэ хугацаанд 2010, 2011, 2012 оны Бүх оддын тоглолтын гишүүн, 2011 оны улирлын үнэ цэнэтэй тоглогч, 2009 оны Бүх оддын тоглолтын ур чадварын тэмцээнд түрүүлсэн. Мөн Нэгдсэн улсын “Мөрөөдлийн шигшээ баг”-ийн хамтаар “Турк 2010”, “Испани 2014” дэлхийн аваргад түрүүлсэн юм.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)