Ж.Терри “Пуужингууд”-ын нууц зэвсэг

 

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэ улирал удахгүй эхэлнэ. Ахмад тоглогч 2011 онд “Даллас Маверикс” багтай NBA-ийн аварга цол хүртсэн Ж.Терри лигт дахин тоглохоор болжээ.

 

Өдгөө 38 настай тэрээр 1999 оны драфтын эхний бүсийн 10 дахь сонголтоор “Атланта Хаукс” багт ирж байсан. Түүнээс хойш “Даллас Маверикс”, “Бостон Селтикс”, “Бруклин Нэтс”, “Хьюстон Рокетс” зэрэг багуудад тоглож, 2011 онд аварга, 2009 онд улирлы шилдэг зургаа дахь тоглогч, 2000 онд бүх NBA-ийн залуу тоглогчдын билэгдлийн багт нэрлэгдэж байжээ.

 

Түүнийг “Хьюстон Рокетс” багаас явна гэсэн мэдээллийн дараа “Нью Орленс Пеликанс”, “Юта Жаз” багууд сонирхож байсан ч “Пуужингууд”-тай тохиролцоонд хүрч, 1.6 жилийн гэрээ байгуулсан. Энэ хугацаанд ахмад тоглогчийн цалин авах юм. Ж.Терри өнгөрсөн улиралд 7 оноо, 1.9 оновчтой дамжуулалтыг нэг тоглолтонд дунджилж байсан аж.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)