Шилдэг дөрвөн аймгийн нэр тодорлоо

 

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос санаачлан зохион байгуулж буй 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх шатандаа орлоо.

 

Энэ удаа 15 аймгийн баг оролцож, шөвгийн наймд Орхон-Увс 83:61, Сүхбаатар-Хөвсгөл 91:85, Төв-Архангай 65:57, Дархан Уул-Өмнөговийг 71:67-гоор тус тус хожсон юм. Харин шөвгийн тоглолт өнөөдөр болно. Хагас шигшээд Орхон-Сүхбаатар, Төв-Дархан Уул аймгууд оноолт таарсан аж.

 

МҮСБХ нь 2011 оноос хойш сагсан бөмбөгийн спортын хөгжлийн төлөө багагүй зүйл хийсэн. Тэд анхны “Супер дээд лиг”-ийг зохион байгуулж, түрүүлсэн багт нь 40 сая төгрөгийн шагнал гардуулсан нь тамирчид, хүүхэд багачууд, энэ спортын сонирхдог хүмүүсийн талархлыг хүлээсэн.

 

Мөн өнгөрсөн онд Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг БНСУ-ын Инчон хотод болсон Азийн наадамд шөвгийн наймд үлдэж, багийн спорт хөгжих боломжтой гэдгийг нийт ард иргэдэд ойлгуулж чадсан билээ.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)