Бразил, АНУ, Австралийн эрэгтэй, эмэгтэй сагсчид Олимпийн эрхээ авчээ

 

Ирэх онд Бразил улсын Рио де Жанейро хотод зуны Олимпийн их наадам болно. Тус наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багуудын сонгон шалгаруулалтын сүүлийн тэмцээн 2016 оны зургаадугаар сард болно.

 

Одоогийн байдлаар эрэгтэйчүүдээс Бразил, АНУ, Австрали, Нигери, Венесуэль, Аргентин, Испани, Литви, БНХАУ, эмэгтэйчүүдээс Бразил, АНУ, Серб, Канад, Австрали, Сенегал, Японы шигшээ Олимпийн эрхээ авсан.

 

Тив болох сонгон шалгаруулалтын тэмцээнд зөвхөн түрүүлсэн баг нь Олимпийн тийзээ захиалах хатуухан болзолтой учир эрэгтэйчүүдээс Европт Франц, ОХУ, Итали, Серб, Турк, Герман, Азид БНСУ, Иран, Ливан, Филиппин, БНАСАУ, Африк Египет, Ангол, Тунис зэрэг орнууд хүчтэй тэмцэл өрнүүлэх нь тодорхой аж.

 

Харин эмэгтэйчүүд сонгон шалгаруулалтын олон улсын нэг л тэмцээнд өрсөлдөж, эхний таван байр эзэлсэн шигшээ багууд Олимпийн эрх авах юм.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)