Олимп, дэлхийн хүрэл медальт Д.Оюунболд агсны нэрэмжит тэмцээн боллоо

 

Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон зуны Олимпийн их наадмаас Монголын 23 тамирчин 24 медаль хүртсэн. Тэдгээр энх цагийн баатруудын нэг нь гавьяат тамирчин Д.Оюунболд агсан юм.

 

1980 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотод зуны Олимпийн ХХII дахь наадам болоход чөлөөт бөхийн 57 кг-д Д.Оюунболд Андоррагийн А.Неагуг оноогоор, хоёрдугаар тойрогт Перугийн К.Хуртадог цэвэр, гуравдугаар тойрогт Кубын Х.Родригесийг цэвэр, дөрөвдүгээр тойрогт Иракийн К.Мухсинг цэвэр, хагас шигшээд Болгарын И.Цочевыг 9:6-гаар буюу оноогоор хожсон. Үүний дараа ЗХУ-ын С.Белоглазов, БНАСАУ-ын Ли Хонг-Пионг, Монголын Д.Оюунболд нар тойргоор барилдсан. Шийдвэрлэх мөчид манай бөх Д.Оюунболд БНАСАУ-ын бөхтэй 7:7-гоор тэнцэж, шүүгчийн саналаар хожигдсон. Үүний дараа ЗХУ-ын бөхөд цэвэр ялагдаж, хүрэл медаль авсан аж. Мөн Д.Оюунболд агсан 1978 онд Мексикийн Мехико хотод болсон чөлөөт бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль авч байлаа.

 

Монголын Олимпчдын медалийн буухиаг үргэлжлүүлсэн гавьяат тамирчин Д.Оюунболд агсны нэрэмжит барилдааыг МЧБХ, Сэлэнгэ аймгийн БТСГ, бөхийн “Хангай” клуб хамтран зохион байгууллаа. Тус тэмцээн Сэлэнгэ аймгийн төвд болсон бөгөөд энэ үеэр Д.Оюунболд агсны хөшөөг босгож, алдар гавьяаг нь хойч үедээ мөнхжүүлэн үлдээж байна.

 

23-24-ний өдрүүдэд зохион байгуулсан Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Оюунболд агсны нэрэмжит барилдаан эрэгтэй 57, 61, 65, 74 кг, эмэгтэй 53, 69 кг-ын жингүүдээр явагдсан. Жин тус бүрт медаль хүртсэн бөхчүүдийг танилцуулбаг эрэгтэй 57 кг-д Э.Бэхбаяр /Алтай констракшн/ алт, З.Занабазар /ҮБТДС/ мөнгө, А.Мөнхэрдэнэ /Хасу мегаватт/ хүрэл, Д.Цогтбаатар /Алдар/ хүрэл, 61 кг-д Б.Хаш-Эрдэнэ /Алдар/ алт, Б.Билгүүн /ҮБТДС/ мөнгө, Б.Нэмэхбаяр /Хасу мегаватт/ хүрэл, Ц.Ганзоригт /Гацуурт олимп/ хүрэл, 65 кг-д Б.Батмагнай /Алдар/ алт, Б.Баяр ОХУ /Хасу мегаватт/ мөнгө, Э.Ням-Очир /Хилчин/ хүрэл, Алексей /ОХУ/ хүрэл, 74 кг-д Д.Гомбодорж /Хангай/ алт, Г.Идэрхүү /Гацуурт олимп/ мөнгө, Д.Хатанбаатар /ҮБТДС/ хүрэл, Б.Баяр /ОХУ/ хүрэл, эмэгтэйчүүдийн 53 кг-д Д.Отгонцэцэг /Хасу мегаватт/ алт, Э.Даваачимэг /Хилчин/ мөнгө, Э.Сумъяа /Хилчин/ хүрэл, Г.Отгонжаргал /Алдар/ хүрэл, 69 кг-д О.Насанбурмаа /Алтай констракшн/ алт, З.Болортунгалаг /Ганьт/ мөнгө, Т.Түмэнцэцэг /Хилчин/ хүрэл, Э.Цэвэгмэд /Алдар/ хүрэл медаль авсан аж.

 

Дээрх зургийн тайлбар: 1980 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотод болсон зуны Олимпийн XXII дахь наадмаас медаль хүртсэн Монголын тамирчид: Зүүн гар талаас жүдо бөхийн төрлөөр хүрэл медаль авсан гавьяат тамирчин Р.Даваадалай, жүдо бөхийн төрөл мөнгөн медаль авсан ардын багш, гавьяат тамирчин Ц.Дамдин, чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль авсан гавьяат тамирчин Д.Оюунболд агсан, чөлөөт бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Ж.Даваажав агсан.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)