NBA эргэн ирлээ

 

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2015-2016 оны улирал өнөөдөр нээлтээ хийлээ. Манай гарагийн сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лиг NBA-ийн шинэ улиралд уламжлал ёсоор 30 баг оролцож байгаа аж. Өнөөдөр “Детройт Пистонс”-“Атланта Хаукс”-ийг 106:94, “Чикаго Буллз”-“Клевлэнд Кавалейрс”-ийг 97:95-аар хожсон бол “Голден Стэйт Уорерз”-“Нью Орленс Пеликанс” багуудын тоглолт энэ цаг мөчид үргэлжилж байна.

 

Сүүлийн таван улирлын шигшээд тоглосон Л.Жеймс “Клевлэнд Кавалейрс” багийг ахлаж байгаа. Өнөөдөр тэрээр шилдэг тоглолтоо үзүүлж, 25 оноо, 10 удаа самбараас бөмбөг авч дабль-дабль хийсэн. Гэвч багийн нөхөд нь өнгөрсөн улирлынх шиг хангалтгүй байв. М.Уильямс 19 оноо, 7 оновчтой дамжуулалт, К.Лав 18 оноо, 8 самбар, Р.Жефферсон 10 оноо авсан. Харин Т.Мозгов, Ж.Ар Смит, М.Деллаведова нарын идэвхитэй тоглолт дутагдаж байлаа.

 

Тэдний өрсөлдөгч “Чикаго Буллз”-ын залуус ямар ч байсан улирлыг ялалтаар эхлүүллээ. “Морин цэргүүд”-ийн эсрэг Н.Моритич 19 оноо, 9 самбар, 18 оноо, 5 оновчтой дамжуулалт, Ж.Батлер 17 оноо, Э.Мур 11 оноо, Т.Шнейл 11 оноо тус тус авсан.

 

Өнөөдөр гурван тоглолт болж байгаа бол маргааш 14 гайхалтай тулаан биднийг хүлээж байна. Тодруулбал “Вашингтон Визардс”-“Орлэндо Мэжик”, “Филадельфи 76”-“Бруклин Нэтс”, “Юта Жаз”-“Детройт Пистонс”, “Шарлотте Хорнетс”-“Майами Хит”, “Индиана”-“Пэйзерс”-“Торонто Рэпторс”, “Денвер Нагеттс”-“Хьюстон Рокетс”, “Клевлэнд Кавалейрс”-“Мемфис Гризлес”, “Нью Йорк Никс”-“Милуоки Бакс”, “Сан Антонио Сперс”-“Оклахома Сити Тандер”, “Даллас Маверикс”-“Финикс Санс”, “Нью Орленс Пеликанс”-“Портлэнд Блэзерс”, “Лос Анжелес Клипперс”-“Сакраменто Кингз”, “Лос Анжелес Лэйкерс”-“Миннесота Тимбер Уолвез” багууд оноолт таарчээ.

 

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)