Өнөөдөр 14 тоглолт болж байна

 

NBA-ийн 2015-2016 оны улирал өчигдөр эхэллээ. Нээлтийн тоглолтонд өнгөрсөн улирлын шигшээд үлдсэн хоёр багаас “Голден Стэйт Уорерз” өрсөлдөгчөө хожиж, “Клевлэнд Кавалейрс” хожигдсон. Харин өнөөдөр 14 тоглолт болж байна.

 

Одоогийн байдлаар “Вашингтон Визардс”-“Орлэндо Мэжик” 88:87, “Бостон Селикс”-“Филадельфи 76” 112:95, “Чикаго Буллз”-“Бруклин Нэтс” 115:100, “Детройт Пистонс”-“Юта Жаз” 92:87, “Майами Хит”-“Шарлотте Хорнетс” 104:94, “Торонто Рэпторс”-“Индиана”-“Пэйзерс” 106:99, “Денвер Нагеттс”-“Хьюстон Рокетс” 105:85, “Клевлэнд Кавалейрс”-“Мемфис Гризлес” 106:76, “Нью Йорк Никс”-“Милуоки Бакс” 122:97, “Оклахома Сити Тандер”-“Сан Антонио Сперс” 112:106-гаар тус тус хожлоо.

 

Харин одоо “Даллас Маверикс”-“Финикс Санс”, “Нью Орленс Пеликанс”-“Портлэнд Блэзерс”, “Лос Анжелес Клипперс”-“Сакраменто Кингз”, “Лос Анжелес Лэйкерс”-“Миннесота Тимбер Уолвез” багуудын тоглолт болж байна.

 

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн тэмцээнд 1999, 2003, 2005, 2007, 2014 онд таван удаа түрүүлсэн “Сан Антонио Сперс” нээлтийн тоглолтыг мөнхийн өрсөлдөгч "Оклахома Сити Тандер”-тай хийлээ.

 

Талбайн эзэн “Аянганууд”-аас Р.Уэстбрук 33 оноо, 10 оновчтой дамжуулалт, К.Дюрант 22 оноо, 6 самбар, Э.Кантер 15 оноо, 16 самбар, С.Ибака 10 оноо, 6 удаа самбараас бөмбөг авсан. Тэдний өрсөлдөгч “Сан Антонио Сперс”-ээс К.Леонард 32 оноо, 8 самбар, Л.Алдриж 11 оноо, 5 самбар, М.Жинобили 11 оноо, 7 оновчтой дамжуулалт, Т.Паркер 10 оноо авсан. Мөн NBA-д 19 дэх улиралдаа тоглож буй Т.Данкан 8 оноо, 6 удаа самбараас бөмбөг авч, багтаа боломжийн тус болжээ.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)