Тим Данкан мэргэжлийн лигт дахин нэг рекорд амжилт тогтоолоо

 

NBA-ийн 2015-2016 оны улирал сонирхолтой үргэлжилж байна. Өнөөдөр долоон тоглолт болж байгаагаас “Клевлэнд Кавалейрс”-“Филадельфи 76” 107:100, “Милуоки Бакс”-“Бруклин Нэтс”-ийг 103:96, “Сан Антонио Сперс”-“Нью Йорк Никс”-ийг 94:84-өөр тус тус хожлоо.

 

Үндэсний сагсан бөмбөгийн лигт таван удаа түрүүлсэн “Сан Антонио Сперс” багийн амьд домог Т.Данкан өнөөдөр нэгэн өвөрмөц дээд амжилт тогтоосон аж. Тэрээр 1997 оноос хойш нэг багийн төлөө тоглохдоо 954 ялалт байгуулж, бүх цаг үеийн дээд амжилтыг эзэмших болов.

 

Тими 1997 оны драфтын эхний бүсийн нэг дэх сонголтоор Техас мужийн “Сан Антонио Сперс” багт ирсэн. Тэр цагаас хойш зөвхөн “Сан Антонио Сперс” багийн төлөө 1335 тоглолт хийж, 954-т нь хожлоо.

 

Багийнхаа бүх цаг үеийн онооны лидер тоглогч Тимиг бурхан илгээсэн гэхэд болно. Өөрийнхөө гайхалтай ур чадвар, нөр их хөдөлмөрийн дүнд сагсан бөмбөгт домог болон үлдсэн. Техасын баг түүхэндээ таван удаа аварга болсон зөвхөн түүний гавьяа юм.

 

Мөн 1999, 2003, 2005, 2007, 2014 оны улирлын аварга, 1999, 2003, 2005 оны улирлын финалын үнэ цэнэтэй тоглогч, 2 удаа улирлын үнэ цэнэтэй тоглогч, 15 удаагийн бүх оддын тоглолтын гишүүн, 2000 оны бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдсэн.

 

 

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)