Л.Жеймс 25.000 онооны босго давлаа

 

NBA-ийн талбайд өнөөдөр долоон тоглолт боллоо. Эдгээрээс “Клевлэнд Кавалейрс”-“Филадельфи 76” 107:100, “Милуоки Бакс”-“Бруклин Нэтс” 103:96, Сан Антонио Сперс”-“Нью Йорк Никс” 94:84, “Хьюстон Рокетс”-“Оклахома Сити Тандер” 110:105, “Портлэнд Блэзерс”-“Миннесота Тимбер Уолвез” 106:101, “Голден Стэйт Уорерз”-“Мемфис Гризлес” 119:69, “Лос Анжелес Клипперс”-“Финикс Санс” 102:96-гаар тус тус хожсон юм.

 

Сүүлийн таван улирлын шигшээд тоглосон “Клевлэнд Кавалейрс” багийн шилдэг тоглогч Л.Жеймс өнөөдр 22 оноо, 11 оновчтой дамжуулалт, 9 удаа самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн. Ингэснээр “Хаан Жеймс” 2003 оноос хойш NBA-д тоглохдоо 25.000 онооны босго давсан юм. Түүнээс өмнө алдарт К.Абдул Жаббар, К.Мэлоун, К.Брайант, М.Жордан, У.Чемберлен, Ш.О’Нил, Д.Новицки, М.Мэлоун, Э.Хэйс, Х.Олажувон, О.Робертсон, Д.Уилкинс, Ж.Хавличик, Т.Данкан, П.Пирс, А.Энглиш, Р.Миллер, Ж.Уэст нар 25.000 онооны босгыг давсан билээ.

 

Л.Жеймс дахиад олон жил тоглох боломжтой учир 30.000 оноо авах нь цаг хугацааны асуудал. Одоогийн байдлаар таван тоглогч 30.000-аас дээш оноо аваад байна.

 

Мөн өнөөдөр аваргаа хамгаалан тоглож буй “Голден Стэйт Уорерз” хүчтэй өрсөлдөгч “Мемфис Гризес”-ийг 50 онооны зөрүүтэй хожсон юм. Зочин баг Баавгайнуудаас 13 оноо, 9 самбар, М.Конли 10 оноо, 5 оновчтой дамжуулалт өгсөн бол өөр араваас дээш оноо авах тоглогч байсангүй. Харин талбайн эздээс С.Карри 30 оноо, И.Кларк 15 оноо, К.Томпсон 14 оноо, Д.Грин 11 оноо, 9 самбар, 8 оновчтой дамжуулалт, Ф.Эзили 11 оноо, 10 удаа самбараас бөмбөг авч шилдэг тоглолтоо үзүүллээ.

 

 

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)