К.Брайант эргэн ирсэн ч баг нь дөрөв дараалан хожигдлоо

 

NBA-ийн талбайд өнөөдөр долоон тоглолт боллоо. Эдгээрээс “Шарлотте Хорнетс”-“Чикаго Буллз”-ыг 130:105, “Индиана Пэйзерс”-“Детройт Пистонс” 94:82, “Атланта Хаукс”-“Майами Хит” 98:92, “Орлэндо Мэжик”-“Нью Орленс Пеликанс” 103:94, “Торонто Рэпторс”-“Даллас Маверикс” 102:91, “Мемфис Гризлес”-“Сакраменто Кингз” 103:89, “Денвер Нагеттс”-“Лос Анжелес Лэйкерс” 120:109-өөр тус тус хожсон юм.

 

Ирээдүйн алдрын танхимын гишүүн, бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч К.Брайант өнгөрсөн улиралд гэмтлийн улмаас бараг тоглоогүй. Харин энэ улиралд багийнхаа хамтаар гараанд гарч байна. Гэсэн ч баг нь дөрөв дараалан хожигдож, алдарт “Лос Анжелес Лэйкерс” баг болон К.Брайант нарын ирээдүйн талаар бүгд ярилцаж байгаа аж.

 

Өнөөдөр талбай дээрээ тоглосон “Лэйкерс”-ээс Ж.Кларксон 30 оноо, Л.Уильямс 24 оноо, Ж.Рэндли 16 оноо, К.Брайант 11 оноо авсан. Харин багаараа самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалтыг тун хангалтгүй гүйцэтгэлээ.

 

Харин зочин баг Денверын “Шижир алтнууд”-аас К.Фрайд 28 оноо, 15 оновчтой дамжуулалт, Д.Галинари 21 оноо, 8 самбар, Ж.Никсон 17 оноо, Э.Мудай 12 оноо, Г.Харрис 11 оноо, У.Бартон 10 оноо зэрэг багаараа жигд тоглолтыг үзүүллээ.

 

Одоогийн байдлаар дорнод бүсийн “Торонто Рэпторс”, өрнөд бүсийн “Голден Стэйт Уорерз”, “Лос Анжелес Клипперс” багууд нэг ч хожигдолгүй байгаа бол “Филадельфи 76”, “Бруклин Нэтс”, “Лос Анжелес Лэйкерс”, “Нью Орленс Пеликанс” багууд ялалтын баярыг тэмдэглэж амжаагүй явна.

 

 

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)