А.Жефферсон багтаа ялалт авч ирлээ

 

Далайн чанадын сагсан бөмбөгийн мэргэжлийн лигийн 2015-2016 оны улирал өнгөрсөн сарын 28-нд эхэлсэн. Өнөөдөр таван тоглолт болсноос “Чикаго Буллз”-“Оклахома Сити Тандер” 104:98, “Майами Хит”-“Миннесота Тимбер Уолвез” 96:84, “Шарлотте Хорнетс”-“Даллас Маверикс” 108:94, “Юта Жаз”-“Денвер Нагеттс” 96:84, “Портлэнд Блэзерс”-“Мемфис Гризлес”-ийг 115:96-гаар тус тус хожлоо.

 

Домогт сасган бөмбөгч М.Жорданы эзэмшиж буй “Шарлотте Хорнетс” баг өнөөдөр Д.Новицки тэргүүтэй “Даллас Маверикс”-ийг буулган авсан. Зочиг баг Зөгийнүүдээс А.Жерфферсон 31 оноо, 9 удаа самбараас бөмбөг авалт гүйцэтгэв. Тэрээр 18 довтлохдоо 15-ыг нь амжилттай болгосон юм. Харин түүний багийн андуудаас М.Уильямс 17 оноо, 12 самбар, Ж.Ламб 16 оноо, К.Уолкер 14 оноо, К.Зеллер 11 оноо авчээ.

 

Талбайн эздээс Д.Уильямс 15 оноо, З.Пачула 14 оноо, 10 самбар, Д.Новицки 14 оноо, Д.Пауелл 14 оноо, У.Маттеус 11 оноогоор багтаа тус болсон ч “Даллас” ялагдал хүлээлээ.

 

Багууд одоогийн байдлаар 4-6 тоглолт хийсэн бөгөөд дорнод бүсийн “Торонто Рэпторс”, өрнөд бүсийн “Голден Стэйт Уорерз” нэг ч хожигдолгүй явж байна. Ялангуа өнгөрсөн улирлын аварга “Алтан мужийн дайчид” шинэ улирал эхэлснээс хойш “Нью Орленс Плеиканс”-ийг 111:95, 134:120, “Хьюстон Рокетс”-ийг 112:92, “Мемфис Гризлес”-ийг 119:69, “Лос Анжелес Клипперс”-ийг 112:108-аар тус тус хожсон.

 

Аваргууд өрсөлдөгч бүрээ хожихдоо 100-гаас дээш оноо авсан бөгөөд түлхүүр тоглогч С.Карри нэг тоглолтонд 35.8 оноо дунджилж байна.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)