С.Карри дахин нэг дээд амжилт тогтоолоо

 

NBA-д манай гарагийн үе үеийн шилдэг сагсан бөмбөгчид тоглож байсан. Домогт К.Абдул Жаббар, Ж.Уэст, О.Робертсон, Ж.Жонсон, М.Жордан, К.Мэоун, А.Айверсон, К.Брайант нарын залгамж халаа болсон С.Карри өнөө цагт хамгийн шилдэг нь гэдгээ батлан харуулсаар байна.

 

Тэрээр өнгөрсөн улиралын аварга, улирлын үнэ цэнэтэй тоглогч, бүх оддын тоглолтын холын зайн шидэлтийн аварга болсноос гадна маш олон дээд амжилтын хувийн төрөлд болон багаараа тогтоосон. Энэ улиралд ч гэсэн таван тоглолтонд 28 удаа холын зайн шидэлтээ амжилттай болгож, NBA-д дээд амжилт тогтоолоо.

 

Уарделл Стефен Карри 1988 оны гуравдугаар сарын 14-нд Охио мужийн Акрон хотод төрсөн. Хойд Каролинагийн Шарлотте их сургууль суралцаж байгаад 2009 оны NBA-ийн драфтад нэрээ дэвшүүлэн эхний бүсийн долоо дахь сонголоор үндэсний сагсан бөмбөгийн лигт элсэн орсон түүхтэй.

 

Тухайн үед “Голден Стэйт Уорерз” баг хүчирхэг байгаагүй ч чухам 2007-2009 оны үед одоогийн хүчирхэг баг бүрдсэн. 2007-2013 оны хооронд ирсэн тоглогчид нь А.Богут 2007, К.Томпсон 2011, Ж.Холидей 2011, Д.Грин 2012, Ф.Эзили 2012, Х.Барнес 2012 оны драфтаар, өнгөрсөн улирлын финалын үнэ цэнэтэй тоглогч болсон А.Игуадола 2004 оны драфтаар орж ирсэн ч 2013 онд тус багт элссэн. Д.Ли 2005 оны драфтаар орж ирсэн ч 2010 онд тус багт элсэж байна.

 

Энэхүү гайхалтай залуучуудын хамтаар С.Карри 2014-2015 оны улирлын үнэ цэнэтэй тоглогч, аваргын бөгж, Бүх оддын тоглолтын холын зайн шидэлтийн аварга болсон .Мөн 2014, 2015 оны бүх оддын тоглолтын гишүүн, 2014 онд бүх NBA-ийн хоёрдугаар баг, 2015 онд нэгдүгээр багт нэрлэгдсэн юм.

 

Г.Төмөр

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)