Детройт хотын муу залуус гайхалтай тоглолтыг үзүүлж байна

 

NBA-ийн талбайд өнөөдөр таван тоглолт боллоо. Эдгээрээс “Клевлэнд Кавалейрс”-“Индиана Пэйзерс” 101:97, “Нью Йорк Никс”-“Лос Анжелес Лэйкерс” 99:95, “Майами Хит”-“Торонто Рэпторс” 96:76, “Оклахома Сити Тандер”-“Финикс Санс” 124:103, “Детройт Пистонс”-“Портлэнд Блэзерс”-ийг 120:103-аар тус тус хожсон юм.

 

“Муу залуус” нэрээр дэлхий даяар алдаршсан “Детройт Пистонс” баг 1989, 1990 онд Ж.Думарс, И.Томас, 2004 онд Ч.Биллапс, Р.Уоллес, Б.Уоллес, Т.Принц, Р.Хамилтон нарын үед аварга цол хүртсэн. Харин түүнээс хойш амжилт нь уруудсаар сүүлийн хэдэн улиралд плей-оффт шалгарч чадаагүй.

 

Харин энэ улиралд “Муу залуус” тэсрэлт хийлээ. Тэд зургаан тоглолт хийхдээ тавд нь ялалт байгуулж, бүсийнхээ шилдгүүдийн эгнээнд орц ирсэн. Өнөөдөр “Детройт Пистонс” айлын талбайд зочлон тоглоход Р.Жексон 40 оноо, 5 самбар, 5 оновчтой дамжуулалт, А.Драммунд 29 оноо, 27 удаа самбараас бөмбөг авалт, К.Калдвилл-Попе 16 оноо, М.Моррис 13 оноо авсан. Харин талбайн эзэн “Портлэнд Блэзерс”-ийн Д.Лиллард 26 оноо, 11 оновчтой дамжуулалт, К.МакКолум 18 оноо, М.Леонард 17 оноо, Э.Краббе 15 оноо, А.Амину 9 оноо, 9 удаа самбараас бөмбөг авсан.

 

Хоёр багийн тоглолт эхлээд дөрөвдүгээр эхэлтэл “Портлэнд” арав гаруй онооны зөрүүтэй тэргүүлж байсан. Гэтэл сүүлийн үед “Детройт Пистонс”-ийн муу залуус 41 оноо авч гайхалтай эргэн ирэлтийг хийлээ. Тэд өрсөлдөгч багтаа 11 оноо алдсан юм.

 

Ингэснээр дорнод бүст “Атланта Хаукс” 7 хожил, 1 хожигдол, “Клевлэнд Кавалейрс” 6 хожил, 1 хожигдол, “Детройт Пистонс” 5 хожил, 1 хожигдолтой тэргүүлж байна.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)