“Алтан мужийн дайчид” найм дараалан хожлоо

 

Өнөөдөр далайн чанадын сагсан бөмбөгийн мэргэжлийн лигийн талбайд долоон тоглолт боллоо. Эдгээрээс “Индиана Пэйзерс”-“Орлэндо Мэжик” 97:84, “Чикаго Буллз”-“Филадельфи 76” 111:88, “Миннесота Тимбер Уолвез”-“Атланта Хаукс” 117:107, “Денвер Нагеттс”-“Портлэнд Блэзерс” 108:104, “Сан Антонио Сперс”-“Сакраменто Кингз” 106:88, “Голден Стэйт Уорерз”-“Детройт Пистонс” 109:95, “Лос Анжелес Клипперс”-“Мемфис Гризлес”-ийг 94:92-оор тус тус хожсон юм.

 

Аваргаа хамгаалан тоглож буй “Голден Стэйт Уорерз” өнөөдөр хүчтэй өрсөлдөгч “Детройт Пистонс”-ийг хожсноор найм дахь дараалсан ялалтаа байгууллаа. Зочин баг Детройт хотын “Муу залуус” боломжийн тоглолт үзүүлсэн аваргуудыг хожиж чадаагүй. Тэднээс Р.Жексон 20 оноо, С.Жонс 20 оноо, 7 самбар, А.Драммунд 14 оноо, 10 самбар, 15 оновчтой дамжуулалт, М.Моррис 15 оноо, К.Калдвилл-Попе 15 оноо авлаа.

 

Харин талбайн эзэн “Алтан мужийн дайчид”-аас К.Томпсон 24 оноо, С.Карри 22 оноо, А.Игуадола 13 оноо, Х.Барнес 10 оноо, Л.Барбоса 10 оноо, Д.Грин 6 оноо, 10 самбар, 9 оновчтой дамжуулалт гүйцэтгэж, баг нь ээлжит ялалтаа байгуулсан.

 

Мөн NBA-ийн таван удаагийн аварга “Сан Антонио Сперс”-ийн гол тоглогчид нь харих тийшээ хандсан шилдгүүдийн өрсөлдөөнд байсан хэвээр байна. Өнөөдөр “Сакраменто Кингз”-ийг хожиход К.Леонард 24 оноо, Л.Алдриж 16 оноо, 9 самбар, Т.Паркер 13 оноо, Т.Данкан 11 оноо, 14 удаа самбараас бөмбөг авчээ. Тэдний өрсөлдөгч багаас Д.Каузинс 21 оноо, 12 самбар, М.Белинели 17 оноо, О.Касспи 16 оноо, Р.Гэй 10 оноогоор тус болсон ч ээлжит ялагдлаа хүлээлээ.

 

Одоогийн байдлаар багууд 6-8 тоглолт хийсэн бөгөөд “Голден Стэйт Уорерз” ганцаараа ялагдалгүй явж байна. Харин “Филадельфи 76”, “Бруклин Нэтс”, “Нью Орленс Хорнетс” багууд нэг ч ялалт байгуулаагүй байгаа юм.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)