60 кг-д Монголын дөрвөн бөх Олимпийн наадамд оролцох боломжоо хадгалж байна

 

Олон улсын жүдо бөхийн холбооноос бөхчүүдийн шинэчилсэн чансааг гаргажээ. Ирэх Олимпийн наадамд манай бөхчүүдийн хамгийн өндөр амжилт гаргах магадлалтай хөнгөн жин буюу 60 кг-д дэлхийн аваргын хошой хүрэл, Азийн наадмын хүрэл, дэлхийн оюутны спортын “Универсиад” их наадмын аварга БНСУ-ын Ким Вон-Жин тэргүүлсэн. Харин дэлхийн аваргын алтан медальт, гавьяат тамичрин Г.Болдбаатар гурван байр урагшилж, хоёрт бичигдэх болов. Гуравт 2014 оны Азийн наадмын аварга, энэ оны дэлхийн аварга Казахстаны Е.Сметов, дөрөвт дэлхийн аварга Японы Н.Такато, тавд дэлхийн аваргын хүрэл, Европын анхдугаар наадмын мөнгө, хүрэл, Европын аваргын алт, мөнгө, хүрэл медальт Гүржийн А.Папинашвили орсон байна.

 

Харин Азербайжаны шилдэг бөх О.Сафаров дэлхийн чансааг нэг хэсэг тэргүүлж байсан Европын анхдугаар наадмын үеэр бэлтэл авч, олон тэмцээн өнжсөн. Иймд зургаадугаар байр хүртэл уруудсан бол долоод Гранд Слам, Мастерс, Гранд Прикс тэмцээний гурван алтан медальт Узбекистаны Ш.Лутпиллаев, наймд энэ оны дэлхийн аваргын мөнгөн медальт Казахстаны Р.Ибраев, есөд 2013 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамичрин Д.Амартүвшин бичигдлээ.

 

Манай улсаас ирээдүйд Олимп, дэлхийн медаль хүртэх боломжтой тамирдын тоонд зүй ёсоор орж буй залуу бөх Ц.Цогтбаатар 24 байр урашлан 30-д бичигдсэн. Ингэснээр 60 кг-д Монгол улсын дөрвөн бөх Олимпийн наадамд оролцох тамирчдын эгнээнд явж байна.

 

Олон улсын жүдо бөхийн холбоо Олимпийн наадмаас өмнө олон цуврал тэмцээн зохион байгуулж, хамгийн өндөр оноо авсан тамирчдад эрх олгохоор болсон билээ.

 

Г.Төмөр

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • irgen (76.107.96.25)

    2015-11-11

    Tsogtbaatar l naidvartai