Аварга, арслангууд бүгд учраа бөхөө давлаа

 

Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны арваннэгдүгээр сарын башё үргэлжилж байна. Өнөөдөр дөрөв дэх өдрийн барилдаан болоход дээд зиндааны том цолтой бөхчүүдээс ёкозүна Хакухо Даваажарга комүсүби Ёшиказэг, ёкозүна Харумафүжи Бямбадорж нутгийн дүү маэгаширагийн тэргүүн бөх Ичиножёо Ичинноровыг, ёкозүна Какүрюү Ананд м-1 Осунаарашиг, озэки Гоэйдо м-3 Аминишикиг, озэки Кисэносато комүсүби Точиношинг, озэки Котошёогикү сэкиваки Точиозанг, озэки Тэрүнофүжи Ган-Эрдэнэ м-2 Аойяамаг тус тус давсан.

 

Харин сэкиваки Миёогирюү м-3 Тоёоношимад уналаа. Өнөөдөр аварга, арслангууд бүгд учраа бөхөө давсан нь ойрд гараагүй сонин тохиолдол байв. Энэ сарын башёгийн эхний өдөр ёкозүна Какүрюү Ананд комүсүби Ёшиказэд, хоёр дахь өдөр ёкозүна Харумафүжи Бямбадорж Осунаарашид, озэки Кисэносато комүсүби Ёшиказэд, озэки Тэрүнофүжи Ган-Эрдэнэ сэкиваки Точиозанд, өчигдөр озэки Гоэйдо комүсүби Точиношинд унаад байсан.

 

Манай бусад бөхчүүдээс өнөөдөр Тамаваши Мөнх-Оргил нутгийн бөх Кёкүшюүхо Эрдэнэбаатарыг давсан бол Сэйро Өнөболд Дайеишод, Асасэкирюү Дашням Чиёооториг барсангүй. Мөн дээрээсээ хоёр дахь зиндаа буюу жюүрёод барилдаж буй Кагамио Нанжид Хиденоүмг, Таканоива Баасандорж Жокорюүг давж, Араваши Дөлгөөн Акисейяамад өвдөг шороодлоо.

 

Эхний дөрвөн өдрийн дараах байдлаар ёкозүна Хакухо Даваажаргал, озэки Котошёогикү, маэгашира Икиой, Чиёоотори нар нэг ч унаагүй тэмцээнийг тэргүүлж байна. Маргааш тав дахь өдөр том цолтой бөхчүүдээс Хакухо Даваажаргал-Аойяама, Харумафүжи Бямбадорж-Окиноүми, Какүрюү Ананд-Миёгирюү, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ-Точиношин, Кисэносато-Ичиножёо, Котошёогикү-Тоёоношима, Гоэйдо-Осунаараши, Точиозан-Ёшиказэтэй тус тус оноолт таарсан юм.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)