Аваргууд ес дараалан хожлоо

 

Өнөөдөр NBA-ийн талбайд 11 тоглолт болж байна. Эдгээрээс улирал эхэлснээс хойш нэг ч хожигдоогүй байгаа “Голден Стэйт Уорерз”-ийн тоглолт үзэгчдийн сонирхлыг хамгийн их татлаа. Өнгөрсөн улирлын аваргууд “Мемфис Гризлес”-ийн талбайд зочлон тоглоход С.Карри 28 оноо, 5 самбар, 5 оновчтой дамжуулалт, А.Игуадола 20 оноо, Х.Барнес 19 оноо, К.Томпсон 8 оноо, 7 удаа самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн.

 

Харин “Мемфис”-ийн М.Газоль 26 оноо, 7 самбар, З.Рандольф 19 оноо, 7 самбар, Т.Аллен 15 оноо Ж.Грин 9 оноо авсан ч баг нь 100:84-өөр ялагдлаа.

 

Ийнхүү “Голден Стэйт Уорерз” улирал эхэлнээс хойш есөн тоглолт дараалан хожлоо. Мөн бүх өрсөлдөгчөө хожиход 100-гаас дээш оноо авсан нь тэдний довтолгоон хамгийн шилдэг нь хэвээр байгаагийн нотолгоо юм.

 

“Алтан мужийн дайчид” одоогийн байдлаар “Нью Орленс Плеиканс”-ийг 111:95, 134:120, “Хьюстон Рокетс”-ийг 112:92, “Мемфис Гризлес”-ийг 119:69, 100:84, “Лос Анжелес Клипперс”-ийг 112:108, “Денвер Нагеттс”-ийг 119:104, “Сакраменто Кингз”-ийг 103:94, “Детройт Пистонс”-ийг 109:95-аар тус тус хожоод байна.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)