“Алтан мужийн дайчид” арав дараалан хожлоо

 

NBA-ийн талбайд өнөөдөр гурван тоглолт болж байгаагаас хоёрынх нь ялагч тодорчээ. Энэ улиралд нэг ч ялагдаагүй байгаа “Голден Стэйт Уорерз” ээлжит өрсөгдөгч “Миннесота Тимбер Уолвез”-ийг 129:116-гаар хожсон байна.

 

Зочин баг “Голден Стэйт Уорерз”-ийн С.Карри 46 оноо, 5 самбар, 4 оновчтой дамжуулалт, Д.Грин 23 оноо, 12 оновчтой дамжуулалт, 8 самбар, К.Томпсон 15 оноо, Х.Барнес 14 оноо, Ф.Эзили 10 оноо авсан юм. Харин талбайн эздээс А.Уиггинс 19 оноо, К.Таунс 17 оноо, 11 самбар, С.Мохаммед 16 оноо, К.Мартин 15 оноо, К.Лавина 13 оноо, А.Миллер, Г.Дэйнг 11 оноо буюу долоон тоглогч араваас дээш оноо авсан ч баг нь ялагдал хүлээлээ.

 

Өнгөрсөн улирлын аварга багийг С.Керр гайхалтай удирдаж байна. Тэд арав дараалан хожихдоо бүх тоглолтонд зуугаас дээш оноо авлаа. Тухайлбал “Нью Орленс Плеиканс”-ийг 111:95, 134:120, “Хьюстон Рокетс”-ийг 112:92, “Мемфис Гризлес”-ийг 119:69, 100:84, “Лос Анжелес Клипперс”-ийг 112:108, “Денвер Нагеттс”-ийг 119:104, “Сакраменто Кингз”-ийг 103:94, “Детройт Пистонс”-ийг 109:95, “Миннесота Тимбер Уолвез”-ийг 129:116-гаар тус тус хожсон.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)