“Үндэсний супер лиг” энэ сарын 28-нд эхэлнэ

 

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо 2012 оноос “Үндэсний супер” лиг тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн. Энэ хугацаанд “Танан Гарьд”, “Хасын Хүлгүүд”, “Альянс Тех Харцага” багууд тус тус түрүүлсэн. Харин 2015-2016 оны шинэ улирал энэ сарын 28-нд эхлэхээр болжээ.

 

Уг нь энэ сарын 21-нд эхлэхээр байсан ч легионер тоглогчдын сонголт, Монгол тоглогчидтэй байгуулах гэрээнүүд дуусаагүй, багийн бэлтгэл бүрэн хангагдаагүй учир дасгалжуулагчид түр хойшлуулах хүсэлт гаргасан учир түр хойшлуулсан байна.

 

Өнгөрсөн улиралд “Үндэсний супер лиг”-т 11 баг тоглосон. Харин одоогийн байдлаар найман баг оролцох мэдүүлгээ өгсөн бөгөөд багууд нэмэгдэж магадгүй аж.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)