Их аварга Хакухо Даваажаргал ганцаараа тэргүүлж эхэллээ

 

Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны сүүлийн башё Кюүшюш арал дээр энэ сарын 8-нд эхэлсэн. Өнөөдөр кюүшюү башёгийн зургаа дахь өдрийн барилдаан болоход том цолтой бөхчүүдээс ёкозүна Харумафүжи Бямбадорж комүсүби Ёшиказэг, ёкозүна Какүрюү Ананд маэгаширагийн хоёр дахь бөх Окиноүмиг, ёкозүна Хакухо Даваажаргал м-3 Тоёоношимаг, озэки Кисэносато сэкиваки Точиозанг, озэки Тэрүнофүжи Ган-Эрдэнэ м-1 Осунаарашиг тус тус давсан аж.

 

Харин озэки Гоэйдо м-2 Аойяамад, озэки Котошёогикү м-1 Ичиножёо Ичинноровт өвдөг шороодлоо.

 

Дээд зиндаанд барилдаж буй манай бусад бөхчүүдээс Асасэкирюү Дашням нутгийн дүү Кагамио Нанжидыг, Кёкүшюүхо Эрдэнэбаатар Саданофүжиг давж, Тамаваши Мөнх-Оргил Митакэүмид унасан юм.

 

Өнөөдөр башёг таван даваатай тэргүүлж байсан бөхчүүдээс озэки Котошёогикү, маэгашира Икиой, Чиёоотори нар өрсөлдөгч бөхдөө унасан. Харин манай их аварга Хакухо Даваажаргал зургаа дахь даваагаа авч, нэг ч унаагүй башёг ганцаараа тэргүүлж эхэллээ.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)