Улирлын үнэ цэнэтэй тоглогчын шагналыг К.А.Жаббар зургаан удаа хүртжээ

 

Манай гарагийн шилдэг сагсан бөмбөгчид бүгд NBA-д тоглох хүсэлтэй байдаг. Мөн жил болгон драфтаар шилдгүүд орж ирдэг. Харин шилдгийн шилдгийг тодруулах нэг шагнал нь “Улирлын үнэ цэнэтэй тоглогч” юм.

 

1956 онд анх энэ шагналыг бий болгож “Сент Луйс Хаукс” багийн домогт тоглогч Боб Петитт гардан авч байлаа. Харин домогт Карим Абдул Жаббар 1971, 1972,1974, 1976, 1977, 1980 онд зургаан удаа хүртэж, дээд амжилт тогтоосон.

 

Түүний ард домогт Билл Рассель 1958, 1961,1961,1963, 1965 онд таван удаа, “Нисдэг” хочит Майкл Жордан 1988, 1991, 1992, 1996, 1998 онд таван удаа, Уэлт Чемберлен 1960, 1966, 1967,1968 онд дөрвөн удаа, Леброн Жеймс 2009, 2010, 2012, 2013 онд дөрвөн удаа, Ларри Бёрд 1984, 1985, 1986 онд гурван удаа, Мозес Мэлоун 1979, 1982, 1983 онд гурван удаа, “Шидэт” хочит Ирвинг Жонсон 1987, 1989, 1990 онд гурван удаа, Боб Петит1956, 1959 онд хоёр удаа, Карл Мэлоун 1997, 1999 онд хоёр удаа, Тим Данкан 2002, 2003 онд хоёр удаа, Стив Нэш 2005, 2006 онд хоёр удаа “Улирлын үнэ цэнэтэй” тоглогчоор тодорч байв.

 

Мөн нэг удаа энэхүү хүндтэй шагналыг авсан сагсан бөмбөгчид нь 1957 онд Боб Каузес, 1964 онд Оскар Робертсон, 1969 онд Уэсли Унселд, 1970 онд Уэльс Ред, 1973 онд Дэвид Коунес, 1975 онд Боб МакАдо, 1978 онд Билл Уолтан, 1981 онд Жуильс Ирвинг, 1993 онд Чарлес Баркли, 1994 онд Хаким Олажуован, 1995 он Дэвид Робинсон, 2000 онд Шакил О.Н’ил, 2001 онд Аллен Айверсон, 2004 онд Кевин Гарнетт, 2007 онд Дирк Новицки, 2008 онд Кобе Брайант, 2011 онд Деррик Рөүз, 2014 онд Кевин Дюрант, 2015 онд Стефан Карри шалгарч байсан юм.

 

 

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)