“Морин цэргүүд” найм дараалан хожлоо

 

NBA-ийн талбайд өнөөдөр 11 тоглолт боллоо. Эдгээрээс “Индиана Пэйзерс”-“Миннесота Тимбер Уолвез” 107:103, “Орлэндо Мэжик”-“Юта Жаз” 102:93, “Бостон Селтикс”-“Атланта Хакус” 106:93, “Клевлэнд Кавалейрс”-“Нью Йорк Никс” 90:84, “Торонто Рэпторс”-“Нью Орленс Пеликанс” 100:81, “Чикаго Буллз”-“Шарлотте Хорнетс” 102:97, “Мемфис Гризлес”-“Портлэнд Блэзерс” 101:100, “Оклахома Сити Тандер”-“Филадельфи 76” 102:85, “Даллас Маверик”-“Лос Анжелес Лэйкерс” 90:82, “Денвер Нагеттс”-“Хьюстон Рокетс” 107.98, “Сакраменто Кингз”-“Бруклин Нэтс”-ийг 111:109-өөр тус тус хожлоо.

 

Алдарт 2003 оны драфтаар орж ирсэн Л.Жеймс, К.Энтони нар өнөөдөр хоорондоо тоглосон юм. Нью Йорк хотын “Мэдисон Скуар Гарден” спортын ордонд болсон “Клевлэнд Кавалейрс”-“Нью Йорк Никс” багуудын тулаанд зочин багийн ахлагч Л.Жеймс 31 оноо, 6 оновчтой дамжуулалт, М.Уильямс 20 оноо,Т.Мозгов 11 оноо, 7 самбар, К.Лав 7 оноо, 11 удаа самбараас бөмбөг авсан.

 

Харин “Нью Йорк Никс”-ийн К.Энтони 26 оноо, 5 самбар, А.Аффлало 14 оноо, К.Порзингс 11 оноо, 7 самбар, Х.Калдерон 10 оноо авсан ч баг нь ялагдал хүлээлээ.

 

Өнгөрсөн улирлын финалд шалгарсан ч “Голден Стэйт Уорерз” багт ялагдсан “Морин цэргүүд” сүүлийн найман тоглолт дараалан хожлоо. Тэд шинэ улирлын нээлтийн тоглолтыг “Атланта Хаукс”-ийн эсрэг хийсэн ч ялагдаад байсан юм.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)