“Алтан мужийн дайчид” ялалтын цувралаа үргэлжлүүлж байна

 

NBA-ийн 2015-2016 оны улирал сонирхолтой үргэлжилж байна. Шинэ улирал эхэлнээс хойш нэг ч хожигдоогүй байгаа “Голден Стэйт Уорерз” өчигдөр талбай дээрээ “Бруклин Нэтс”-ийг хүлээж авсан. Хоёр багийн тоглолт ширүүн өрсөлдөөнтэй болж, нэмэлт цагт “Алтан мужийн дайчид” хожсон юм. Зочин багаас Ж.Жек 28 оноо, Т.Янг 26 оноо, 10 самбар, Б.Лопез 18 оноо, 9 самбар, Р.Холлис-Жефферсон 7 оноо, 13 удаа самбараас бөмбөг авсан. Харин талбайн эздээс С.Карри 34 оноо, 6 оновчтой дамжуулалт, Д.Грин 16 оноо, 10 самбар, 12 оновчтой дамжуулалт, А.Игуадола 15 оноо, 6 самбар, 6 оновчтой дамжуулалт, Х.Барнес 13 оноо, А.Богут 10 оноо, 18 удаа самбараас бөмбөг авч багаараа шилдэг тоглолтыг үзүүллээ.

 

Үндсэн цагт 97:97-гоор тэнцсэн бөгөөд нэмэлт таван минутанд аваргууд эсрэг багтаа хоёрхон оноо алдаж, өөрсдөө 10 оноо авснаар 107:99-өөр ялалт байгуулсан. Ингэснээр “Голден Стэйт Уорерз” улирал эхэлснээс хойш арваннэг дараалан хожоод байна. Тэд мөн тоглолт бүр зуугаас дээш оноо авсан.

 

Сонирхуулахад өнгөрсөн улирлын аваргууд энэ удаа “Нью Орленс Плеиканс”-ийг 111:95, “Хьюстон Рокетс”-ийг 112:92, “Нью Орленс Плеиканс”-ийг 134:120, “Мемфис Гризлес”-ийг 119:69, “Лос Анжелес Клипперс”-ийг 112:108, “Денвер Нагеттс”-ийг 119:104, “Сакраменто Кингз”-ийг 103:94, “Детройт Пистонс”-ийг 109:95, “Мемфис Гризлес”-ийг 100:84, “Миннесота Тимбер Уолвез”-ийг 129:116, “Бруклин Нэтс”-ийг 107:99-өөр тус тус хожоод байна.

 

 


Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)