К.Брайант 32617 дахь оноогоо авлаа

 

NBA-ийн талбайд өнөөдөр долоон тоглолт боллоо. Эдгээрээс “Нью Йорк Никс”-“Нью Орленс Пеликанс” 97:85, “Мемфис Гризлес”-“Миннесота Тимбер Уолвез” 114:106, “Шарлотте Хорнетс”-“Портлэнд Блэзерс” 106:94, “Юта Жаз”-“Атланта Хакус” 97:96, “Бостон Селтикс”-“Оклахома Сити Тандер” 100:85, “Сакраменто Кингз”-“Торонто Рэпторс” 107:101, “Лос Анжелес Лэйкерс”-“Детройт Пистонс”-ийг 97:85-аар тус тус хожсон юм.

 

Үндэсний сагсан бөмбөгийн лигийн бүх цагийн шилдэг мэргэн бууч К.Брайант өнгөрсөн улиралд гэмтэл авч, бараг тоглоогүй. Энэ нь түүнийг зодог тайлж магадгүй гэсэн мэдээлэл гаргахад хүрсэн. Харин Кобе өөгийгөө харих болоогүй гэдгийг харуулж, боломжийн тоглолт үзүүлж байна.

 

Өнөөдөр “Лэйкерс”-ээс К.Брайант 17 оноо, 9 оновчтой дамжуулалт, 8 самбар, Ж.Кларксон 17 оноо, 6 самбар, Н.Янг 13 оноо, Р.Хибберт 12 оноо, 7 удаа самбараас бөмбөг авсан. Харин зочин баг Детройтын муу залуусаас А.Драммунд 17 оноо, 17 самбар, С.Динуайд 17 оноо, К.Калдвилл-Попе 10 оноо авсан бол багийн бусад нөхөд нь хангалтгүй байлаа.

 

Ирээдүйн алдрын танхимын гишүүн, бүх цаг үеийн шилдэг тоглогч К.Брайант өнөөдөр 17 авснаар NBA-д нийт 32617 оноо авлаа. Түүний өмнө домогт К.Абдул Жаббар 38387, К.Мэлоун 36928 оноотой бичигддэг юм.

 

Улирал эхэлнээс хойш “Голден Стэйт Уорерз” арваннэгэн тоглолт дараалан ялалт байгуулж, бүх багуудыг тэргүүлж байгаа бол “Клевлэнд Кавалейрс” найм хожи, хоёр хожигдолтой өөрийн бүсийг тэргүүлж байгаа аж.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)