Хакухо их аваргын буурь зааж, ганцаараа тэргүүлж байна

 

Японы мэргэжлийн сумогийн энэ сарын тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр ес дэх өдрийн барилдаан болоход том цолтой бөхчүүдээс ёкозүна Хакухо Даваажаргал озэки Гоэйдог, ёкозүна Харумафүжи Бямбадорж маэгаширагийн 4 дэх бөх Икиог давлаа.

 

Харин ёкозүна Какүрюү Ананд сэкиваки Точиозанд, сэкиваки Миёогирюү маэгаширагийн тэргүүн бөх Ичиножёо Ичиннорорвт, озэки Котошёогикү м-2 Окиноүмид унасан бол озэки Тэрүнофүжи Ган-Эрдэнэ цол нэгт Кисэносатог дийлсэнгүй.

 

Мөн дээд зиндаанд барилдаж буй манай бусад бөхчүүдээс Кёкүшюүхо Эрдэнэбаатар Хомарефүжид, Тамаваши Мөнх-Орил Такэказэд, Асасэкирюү Дашням Гагамаруд, Кагамио Нанжид нутгийн бөх Араваши Дөлгөөнд өвдөг шороодлоо.

 

Эхний есөн өдрийн дараах байдлаар 69 дэх ёкозүна Хакухо Даваажаргал ганц ч унаагүй башёг тэргүүлж байна. Түүний ард найман даваа нэг унаатай ёкозүна Харумафүжи Бямбадорж, озэки Кисэносато, маэгашира Шохозан, Такаяасү тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд явж байгаа аж.

 

Маргааш арав дахь өдөр ёкозүна Хакухо Даваажаргал сэкиваки Точиозан, ёкозүна Какүрюү озэки Гоэйдо, ёкозүна Харумафүжи Бямбадорж озэки Котошёогикү, озэки Тэрүнофүжи сэкиваки Миёогирюү, озэки Кисэносато м-3 Тоёоношима, комүсүби Ёшиказэ м-1 Осунаараши, комүсүби Точиношин м-1 Ичиножёо Ичинноров тус тус оноолт таарлаа.

 


Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)