“Хуучин ноёд” улирлын найм дахь ялалтаа байгууллаа

 

Далайн чанадын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн 2015-2016 оны улирал сонирхолтой үргэлжилж байна. 1990-ээд оны үед М.Жордан, С.Пиппений “Чикаго Буллз”, 2000-аад оны үед Ш.О’Нил, К.Брайантын “Лос Анжелес Лэйкерс” хамгийн хүчирхэг байсан. Харин өнөө цаг үед С.Карри, К.Томпсон нарын “Голден Стэйт Уорерз” хамгийн шилдэг байгаа аж. Өнгөрсөн улиралд аварга цол хүртсэн “Алтан мужийн дайчид” энэ улирал эхэлнээс хойш 11 дараалан хожиж, ялагдлын амтыг мэдрээгүй явна.

 

 Өнөөдөр NBA-ийн талбайд зургаан тоглолт болоход “Даллас Маверикс”-“Филадельфи 76” 92:86, “Чикаго Буллз”-“Индиана Пэйзерс” 96:95, “Бостон Селтикс”-“Хьюстон Рокетс” 111:95, “Мемфис Гризлес”-“Оклахома Сити Тандер” 122:114, “Сан Антонио Сперс”-“Портлэнд Блэзерс”-ийг 93:80-аар хожсон бол, “Финикс Санс”-“Лос Анжелес Лэйкерс”-ийн тоглолт энэ цаг мөчид үргэлжижл байна.

 

“Сан Антонио Сперс” баг лигийн таван удаагийн аварга болоход Т.Данкан чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн өнөөдөр ч домогт Тими багаа удирдан ялалт байгуулсаар байна. “Сперс” талбай дээрээ “Портлэнд Блэзерс”-ийг хожиход К.Леонард 19 оноо, 9 самбар, М.Жинобили 17 оноо, Б.Диав 12 оноо, 8 самбар, Д.Грин 12 оноо, Т.Данкан 10 оноо, 9 удаа самбараас бөмбөг авч жигд тоглолтыг үзүүллээ. Харин тэдний өрсөлдөгч багаас Д.Лиллард 27 оноо, 7 самбар, 6 оновчтой дамжуулалт, А.Амину 17 оноо, К.МаКколлум 15 оноо авсан бол бусад нь хангалтгүй байлаа.

 

Ингэснээр “Сан Анионио Сперс” улирлын найм дахь ялалтаа байгуулж өрнөд бүсийн хоёрдугаарт бичигдэж байна.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)