Д.Рөүз дахиад шагайгаа гэмтээлээ

 

Өнөөдөр NBA-ийн талбайд зургаан тоглолт болсон. Лигийн тэмцээнд зургаан удаа түрүүлсэн алдарт “Чикаго Буллз” багт өдгөө П.Газоль, Ж.Батлер, Д.Рөүз, К.Ханрич, Ж.Ноа зэрэг сагсан бөмбөгчид тоглож байгаа. Өнөөдөр “Бунууд” талбай дээрээ бүсийнхээ хүчтэй өрсөлдөгч “Индина Пэйзерс”-тэй тоглосон юм.

 

Зочин багаас П.Жорж 26 оноо, 7 самбар, М.Эллис 20 оноо, 6 оновчтой дамжуулалт, К.Миллес 19 оноо, Ж.Хилл 5 оноо, 12 самбар И.Махинми 4 оноо 12 удаа самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн.

 

Харин талбайн эздээс Д.Рөүз 23 оноо, 6 оновчтой дамжуулалт, Ж.Батлер 17 оноо, Д.МакДермотт 11 оноо, Т.Гибсон 9 оноо, 11 самбар, П.Газоль 5 оноо 13 удаа самбараас бөмбөг авчээ.

 

Дээрх хоёр багийн тоглолт тун ширүүн өрсөлдөөнтэй болж, эцсийн мөчид “Бухнууд” 96:95-аар хожлоо. Гэхдээ “Чикаго Буллз” түлхүүр тоглогч Д.Рөүзийг дахиад бэртэлд алдсан юм. Тоглолтын төгсөлд шилдэг тоглогч маань шагайгаа гэмтээсэн. Өмнө нь Д.Рөүз 2011-2012 оны улирлын дундуур шагайндаа хүнд бэртэл авч, бүтэн улирал өнжөөд байсан юм.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)