С.Карри 37 оноо авч, “Алтан мужийн дайчид” 12 тоглолт дараалан хожлоо

 

 

NBA-ийн талбайд өнөөдөр долоон тоглолт боллоо. Өнгөрсөн улирлын аварга “Голден Стэйт Уорерз” энэ удаа ч шилдэг гэдгээ баталж байна. Тэд өнөөдөр “Торонто Рэпторс”-ийг 115:100-гаар хожсон юм. Хоёр багийн тоглолт тун ширүүн өрсөлдөөнтэй явагдаж, дөрвөн үед 29:25, 34:22, 27:36, 25:27-гоор аваргууд илүүрхсэн.

 

Тус тоглолтонд талбайн эздээс С.Карри 37 оноо, 9 оновчтой дамжуулалт, К.Томпсон 19 оноо, А.Богут 13 оноо, 6 самбар, Д.Грин 9 оноо, 9 удаа самбараас бөмбөг авчээ. Харин зочин баг “Торонто”-гоос Д.Де Рөүзэн 28 оноо, 5 самбар, 6 оновчтой дамжуулалт, К.Лаури 28 оноо, 6 самбар, Д.Карролл 17 оноо, К.Жозеф 13 оноо авсан ч ялагдал хүлээсэн аж.

 

Ингэснээр “Голден Стэйт Уорерз” 12 тоглолт дараалан ялалт байгуулж, бүх багуудыг амжилтаараа тэргүүлж байна. Тэд өнгөрсөн улирлын эхэнд 14 тоглолт дараалан хожиж байсан билээ.

 

Бусад тоглолтын хувьд “Вашингтон Визардс”-“Милуоки Бакс” 115:86, “Бруклин Нэтс”-“Атланта Хаукс” 90:88, “Детройт Пистонс”-“Клевлэнд Кавалейрс” 104:99, “Миннесота Тимбер Уолвез”-“Майами Хит” 103:91, “Нью Йорк Никс”-“Шарлотте Хорнетс” 102:94, “Денвер Нагеттс”-“Нью Орленс Пеликанс” 115:98-аар тус тус хожсон юм.

 


М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)