Жүдочид Олимпийн эрхийн оноо олгох тэмцээнд зодоглоно

 

Ирэх онд Бразил улсын Рио де Жанейро хотод зуны Олимпийн их наадам болно. Тус наадмын жүдо бөхийн тэмцээнд оролцох тамирчид цуврал тэмцээнд оролцож, эрхий оноо цуглуулж байгаа. Энэ сарын 20-ноос 22-ны өдрүүдэд Чиндаогийн Грандри тэмцээн болох аж. Уг Гранприд манай улсаас 19 бөх зодоглохоор болжээ.

 

Тухайлбал эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Хэрлэн, ОУХМ Ц.Цогтбаатар, 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, ОУХМ Б.Батгэрэл, 73 кг-д ОУХМ Н.Хадбаатар, 81 кг-д ОУХМ Н.Дагвасүрэн, ОУХМ О.Ууганбаатар, 90 кг-д ОУХМ Л.Отгонбаатар, -100 кг-д Олимпийн алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, +100 кг-д ОУХМ Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аваргын алтан медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг, 52 кг-д ОУХМ А.Цолмон, ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 57 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумьяа, ОУХМ А.Батзул, 63 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяа, ОУХМ Б.Мөнгөнчимэг, 78 кг-д ОУХМ П.Лхамдэгд, +78 кг-д ОУХМ О.Жавзмаа нар барилдана.

 

Манай жүдочдын хувьд 30 орчим бөх дэлхийн чансааны эхний 30-д бичигдэж байгаа. Хэрэв энэ чансаагаа хадгалж чадвал, 2016 оны зуны Олимпийн наадамд бүтэн багаараа оролцох боломж бүрдэх аж.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)