“Хуучин ноёд” урагшилсаар

 

NBA-ийн талбайд өнөөдөр арван тоглолт боллоо. “Шарлотте Хорнетс”-“Бруклин Нэтс” 116:111, “Орлэндо Мэжик”-“Миннесота Тимбер Уолвез” 104:101, “Индиана Пэйзерс”-“Филадельфи 76” 112:85, “Даллас Маверикс”-“Бостон Селтикс” 106:102, “Атланта Хаукс”-“Сакраменто Кингз” 103:97, “Хьюстон Рокетс”-“Портлэнд Блэзерс” 108:103, “Оклахома Сити Тандер”-“Нью Орленс Пеликанс” 110:103, “Сан Антонио Сперс”-“Денвер Нагеттс” 109:98, “Юта Жаз”-“Торонто Рэпторс” 93:89, “Чикаго Буллз”-“Финикс Санс”-ийг 89:88-аар тус тус хожлоо.

 

Лигийн таван удаагийн аварга “Сан Антонио Сперс” улирлыг боломжийн эхлүүлж байна. Хэдийгээр гол тоглогчид нь нас ахисан ч К.Леонард, П.Миллс, Л.Алдриж зэрэг залуучуудыг Г.Попович маш сайн бэлтгэж байгаа нь сүүлийн жилүүдэд мэдрэгдсэн.

 

Өнөөдөр Т.Данкан, Т.Паркер, М.Жинобили зэрэг “Хуучин ноёд”-ууд “Денвер Нагеттс”-ийг 109:98-аар хожиход Т.Паркер 25 оноо, 9 самбар, К.Леонард 20 оноо, 8 самбар, П.Миллс 17 оноо, Т.Данкан 12 оноо, 11 самбар, Л.Алдриж 11 оноо, 12 удаа самбараас бөмбөг авсан. Харин Денверын “Шижир алтнууд”-аас Н.Жокич 23 оноо, 12 самбар, К.Фрайд 15 оноо, 7 самбар, Г.Харрис 15 оноо, Д.Галинари 9 оноо, 8 удаа самбараас бөмбөг авсан ч багийн бусад нөхөд нь хангалтгүй байлаа.

 

Ингэснээр “Сан Антонио Сперс” энэ улирлын ес дэх хожлоо авсан. Тус багийн таван удаа аварга болоход Т.Данкан чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн Тими одоо ч багийнхаа гол ноён нуруу болсон хэвээр байна. Түүнтэй хамт олон гайхалтай ялалт байгуулсан М.Жинобили, Т.Паркер нарыг зодог тайлах цаг нь болсон гэж үзэгчид ярьж байгаа ч домогт их гурвал маань дахин аваргын төлөө тоглох бололцоо хангалттай бий гэдгийг харуулсаар байна.

 

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)