Р.Ронда шинэ багтаа гайхалтай амжилт үзүүлж байна

 

NBA-ийн өнгөрсөн улиралд “Оклахома Сити Тандер”-ын Р.Уэстбурк дөрвөн тоглолт дараалан трипль-дабль хийж байсан. Харин энэ улирал эхлээд удаагүй байхад “Скарменто Кингз”-ийн шинэ зэрэг Р.Рондо дөрвөн тоглолтонд трипль-дабль хийж, шилдэг нь гэдгээ батлан харууллаа.

 

Тэрээр “Лос Анжелес Лэйкерс”-ийн эсрэг 17 оноо, 10 самбар, 14  оновчтой дамжуулалт (о.дам), “Бруклин Нэтс”-ийн эсрэг 23 оноо, 10 самбар, 14 о.дам, “Детройт Пистонс”-ийн эсрэг 14 оноо, 11 самбар, 14 о.дам, “Голден Стэйт Уорерз”-ийн эсрэг 14 оноо, 12 самбар, 15 о.дам өгсөн юм.

 

Лигийн шилдэг тоглогчдын нэг Р.Ронда 1986 оны хоёрдугаар сарын 22-нд Кентакки мужид төрсөн. Хотынхоо их сургуульд суралцаж байгаад 2006 оны драфтад нэрээ дэвшүүлэн эхний бүсийн 21 дэх сонголтоор “Финикс Санс” багт ирж байлаа. Гэхдээ “Нарнууд”-ын бүрэлдэхүүнд тоглолгүй зуны солилцоо наймаагаар “Бостон Селтикс” багт иржээ.

 

Алдарт Бостон хотын багт шилдэг амжилтаа үзүүлж, К.Гарнетт, П.Пирс, Р.Аллен нарын хамтаар 2007-2008 оны улирлын аварга болж, оргил амжилтаа үзүүлсэн аж. Мөн 2010, 2013 оны Бүх оддын тоглолтын гишүүн, бүх NBA-ийн гуравдугаар багт 2012, хамгаалалтын нэгдүгээр багт 2010, 2011 онд нэрлэгдэж, 2012, 2013 оны улирлын оновчтой дамжуулалтын лидер тоглогч болж байв.

 


М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)