“Алтан мужийн дайчид” 14 дараалан хожлоо

 

NBA-ийн талбайд өнөөдөр 11 тоглолт боллоо. Эдгээрээс “Шарлотте Хорнетс”-“Филадельфи 76” 113:88, “Бостон Селтикс”-“Бруклин Нэтс” 120:95, “Мемфис Грзлес”-“Хьюстон Рокетс” 96:84, “Нью Орленс Пеликанс”-“Сан Антонио Сперс” 104.90, “Нью Йорк Никс”-“Оклахома Сити Тандер” 93:90, “Даллас Маверикс”-“Юта Жаз” 102:93, “Финикс Санс”-“Денвер Нагеттс” 114:107, “Портлэнд Блэзерс”-“Лос Анжелес Клипперс” 102:91, “Торонто Рэпторс”-“Лос Анжелес Лэйкерс”-ийг 102:91-ээр тус тус хожсон.

 

Энэ өдрийн онцлох тоглолт нь “Голден Стэйт Уорерз”-“Чикаго Буллз”-ын хооронд болсон. Өчигдөр аваргууд “Лос Анжелес Кипперс”-тэй хүнд тоглолт хийж, ялалт байгуулсан. Өнөөдөр ч гэсэн Бухнуудыг 106:94-өөр буулган авч, энэ улирлын 14 дэх ялалтаа байгуулсан аж.

 

Талбай дээрээ тоглосон “Алтан мужийн дайчид”-аас С.Карри 27 оноо, 5 самбар, 4 оновчтой дамжуулалт, Х.Барнес 20 оноо, 9 самбар, К.Томпсон 15 оноо, А.Игуадола 12 оноо, 5 удаа самбараас бөмбөг авчээ. Харин өрсөлдөгч “Чикаго Буллз”-ээс Ж.Батлер 28 оноо, 9 самбар, Н.Моритич 18 оноо, 10 самбар, К.Хэйнрич 17 оноо, П.Газоль 14 оноо, 10 удаа самбараас бөмбөг авсан ч баг нь ялагдал хүлээлээ.

 

Өнөөдөр аваргаа хамгаалан тоглож буй “Голден Стэйт Уорерз” хүчтэй өрсөлдөгчөө хожсноор энэ улирлын 14 дэх дараалан ялалтаа байгууллаа. Тэднийг сөхрүүлэх баг одоогоор гарч ирээгүй л байна. Мөн өнөө цагийн шилдэг тоглогч С.Карри нэг тоглолтонд 34.2 оноо, 5.3 самбар, 5.6 оновчтой дамжуулалт гүйцэтгэж бүх тоглогчдийг тэргүүлж байна.

 

 

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)